Graduate certificate/Graduate diploma


Карьер болон ур чадварыг тань дээшлүүлэхэд чиглэсэн бакалаврын дараах сургалтууд.

Нэмэлт зэрэг буюу Graduate Diploma/Graduate certificate олгох хөтөлбөр нь хувь хүмүүст тодорхой чиглэлээр ахисан болон тусгай мэдлэг олгох зорилготой юм. Энэхүү нэмэлт зэрэг нь бакалаврын боловсролын явцад олж авсан суурь ойлголт дээр үндэслэн оюутнуудад мэдлэгээ гүнзгийрүүлэх эсвэл өөр мэргэжлээр суралцах боломжийг олгодог. Хичээлийн хөтөлбөрт ихэвчлэн ахисан түвшний курсын ажил эсвэл судалгаа багтдаг. Энэхүү нэмэлт зэрэг нь бакалавраас магистрын зэрэгт шилжихэд үнэ цэнэтэй дамжлага болж өгөх бөгөөд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийг эрэлхийлж буй хүмүүст төвлөрсөн, тухайлсан мэдлэгийг хурдан хугацаанд олж авах арга зам болдог.

Тавигдах шаардлага

  • IELTS – нийт оноо 6.5 эсвэл түүнээс дээш,
  • Бакалаврын зэрэг эсвэл тухайлсан ажлын туршлага,
  • Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага.

Хугацаа: Graduate certificate – 6 сар, Graduate diploma – 1 жил.

Сургалтын төлбөр: Graduate certificate – дунджаар $19,000, Graduate Diploma – дунджаар $30,000

Үр дүн

  • Гол хичээлүүдийн талаархи гүнзгий мэдлэг,
  • Магистрын зэрэгт элсэх зам.

Үргэлжлүүлэн суралцах боломж

  • Магистрын зэрэг