Ажлын зар

Австрали улсад ажил хайж байгаа бол доорх вэбсайтуудыг ашиглан төрөл бүрийн салбарт ажлын байр олох боломжтой.

Эдгээр платформууд дээр тодорхой шалгууруудаа тохируулан өөрийн хүсч буй ажлаа хайснаар илүү амар, үр дүнтэй байдаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг вэйбсайтуудыг дурдвал:

https://www.seek.com.au/

https://www.gumtree.com.au/Gumtree/com.au

https://au.jora.com/

https://au.indeed.com/


Ажиллангаа амрах визтэй хүмүүст зориулсан ажил

Хэрэв тус төрлийн визний хугацааг хоёр дахь жилээр сунгах гэж байгаа бол гурван сарын хугацаанд тодорхой ажил хийх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Энэ нь ихэвчлэн Австралийн бүс нутгийн газар тариалан, аялал жуулчлал, барилга, зочлох үйлчилгээ болон бусад тухайлсан салбарт ажиллах гэсэн шаардлага тавьдаг.

Хэрвээ та жиллангаа амрах визтэй бол бид таньд ажил олоход тусалъя. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бидэнтэй холбоо барина уу.


Докторын зэрэг

Докторын зэрэг олгох хөтөлбөрүүд нь мэргэжлийн дадлага туршлагаа дээшлүүлэх, судалгааны тусгай чиглэлээр ахисан түвшинд суралцах боломжийг олгодог. Докторын зэрэг авахын тулд 3-5 жил бүтэн цагаар суралцах шаардлагатай бөгөөд судалгаанд суурилсан эсвэл судалгаа - курсын ажил хосолсон хөтөлбөртэй байдаг.

Тавигдах шаардлага

  • IELTS – нийт оноо 7.0 эсвэл түүнээс дээш
  • Магистрын зэрэг

Хугацаа: 3-5 жил.

Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $30,000 - $42,000

Үр дүн

  • Судалгааны мэргэшсэн ур чадвар
  • Эрдэм шинжилгээний чадвар
  • Эрдэм шинжилгээнд өөрийн хувь нэмрийг оруулна
  • Мэргэжилтнүүд хоорондын холбоо

Магистрын зэрэг

Магистрын хөтөлбөрүүд нь суурь мэдлэг дээр тулгуурлан ихэвчлэн тодорхой салбарт чиглэсэн тусгайлсан боловсролыг санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүдэд ахисан түвшний курсын ажил, судалгааны төслүүд багтдаг бөгөөд зарим хөтөлбөрүүд нь мөн дипломын ажил шаарддаг. Уян хатан  сургалтын хөтөлбөртэй учраас оюутнууд өөрсдийн хүсч буй карьерын зорилготойгоо нийцүүлэх боломжтой байдаг.

Тавигдах шаардлага

  • Бакалаврын зэрэг,
  • IELTS – нийт оноо 6.5 эсвэл түүнээс дээш,
  • Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага

Хугацаа: 1.5-2 жил.

Сургалтын төлбөр: дунджаар жилийн $15,000 - $50,000

Үр дүн

  • Мэргэжлийн түвшний мэдлэг
  • Ахисан түвшний ур чадвар
  • Судалгааны ур чадвар
  • Карьерын өсөлт

Үргэлжлүүлэн суралцах боломж

  • Докторын зэрэг

Graduate certificate/Graduate diploma

Нэмэлт зэрэг буюу Graduate Diploma/Graduate certificate олгох хөтөлбөр нь хувь хүмүүст тодорхой чиглэлээр ахисан болон тусгай мэдлэг олгох зорилготой юм. Энэхүү нэмэлт зэрэг нь бакалаврын боловсролын явцад олж авсан суурь ойлголт дээр үндэслэн оюутнуудад мэдлэгээ гүнзгийрүүлэх эсвэл өөр мэргэжлээр суралцах боломжийг олгодог. Хичээлийн хөтөлбөрт ихэвчлэн ахисан түвшний курсын ажил эсвэл судалгаа багтдаг. Энэхүү нэмэлт зэрэг нь бакалавраас магистрын зэрэгт шилжихэд үнэ цэнэтэй дамжлага болж өгөх бөгөөд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийг эрэлхийлж буй хүмүүст төвлөрсөн, тухайлсан мэдлэгийг хурдан хугацаанд олж авах арга зам болдог.

Тавигдах шаардлага

  • IELTS – нийт оноо 6.5 эсвэл түүнээс дээш,
  • Бакалаврын зэрэг эсвэл тухайлсан ажлын туршлага,
  • Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага.

Хугацаа: Graduate certificate - 6 сар, Graduate diploma - 1 жил.

Сургалтын төлбөр: Graduate certificate - дунджаар $19,000, Graduate Diploma – дунджаар $30,000

Үр дүн

  • Гол хичээлүүдийн талаархи гүнзгий мэдлэг,
  • Магистрын зэрэгт элсэх зам.

Үргэлжлүүлэн суралцах боломж

  • Магистрын зэрэг

Бакалаврын зэрэг

Австрали улс нь чанартай дээд боловсролын системээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд олон их дээд сургуулиуд дэлхийд шилдэг их сургуулийн жагсаалтад тогтмол ордог. Австралийн дээд боловсролын систем нь чанартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон төрлийн нарийн мэргэжил, хөтөлбөрүүдтэй байдаг нь олон улсын оюутнууд зорьж ирж суралцах шалтгаан болдог.

  1. Бакалаврын зэрэг

Бакалаврын зэрэг нь Австралийн их дээд сургуулиудын суурь мэргэжлийн зэрэг олгох үндсэн хөтөлбөр юм. Ихэвчлэн дээд сургуулиуд бакалаврын зэргийг санал болгодог ч зарим TAFE сургуулиуд, коллежууд бакалаврын сургалтын мөн явуулдаг. Эдгээр хөтөлбөрүүд нь өргөн цар хүрээг хамрах бөгөөл олон тооны хичээлүүдээс сонгох суралцах боломжийг олгосноор оюутнуудыг төрөл бүрийн карьерт бэлтгэх цогц боловсролыг санал болгодог.

Тавигдах шаардлага

  • Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
  • IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээш,
  • Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага.

Хугацаа: 3-4 жил.

Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $20000 - $45000.

Үр дүн

  • Тодорхой сэдвээр мэргэшсэн гүнзгий мэдлэг,
  • Мэргэжлийн хөгжил,
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэрэг.

Үргэлжлүүлэн суралцах боломж

  • Graduate certificate/Graduate diploma (Нэмэлт зэрэг)
  • Магистрын зэрэг

Ахисан түвшний диплом

Ахисан түвшний дипломын сургалт нь төрөл бүрийн нөхцөл байдалд тааруулан нарийн техникийг ашиглах чадварыг хөгжүүлдэг. Та тусгайлсан мэдлэг эзэмшиж, үндэслэлтэй дүгнэлт гаргах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хувийн болон багийн үр дүнд хариуцлага хүлээх чадвартай болно. Төгсөгчид нь багаараа зорилгодоо хүрэхийн тулд тодорхой үүрэг хариуцлага хүлээж, нарийн төвөгтэй техникийн үйл ажиллагаанд бие даан ажиллахад бэлэн болно. Эдгээр сургалтууд нь дунд мэргэжлийн карьер эсвэл удирдах албан тушаалд шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгодог.

Тавигдах шаардлага

  • Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
  • Диплом,
  • IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээшд
  • Мэргэжлээс хамаарч  тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.

Хугацаа: 18 сар - 2 жил

Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000

Үр дүн

  • Ахисан түвшний техник ур чадвар
  • Манлайлал, менежментийн ур чадвар.

Үргэлжлүүлэн суралцах боломж

  • Бакалавр, магистр зэрэг дээд боловсрол

Диплом

Дипломын сургалтууд нь оюутнуудыг үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, дунд мэргэжлийн ажилд бэлтгэх арга зам болж өгдөг. Их дээд сургуулиуд болон Бүртгэлтэй Сургалтын Байгууллагууд (RTOs) эдгээр хөтөлбөрүүдийг явуулдаг бөгөөд онолын мэдлэг, практик болон бүтээлч ур чадварыг хослон хөгжүүлдэг. Сургалтын хөтөлбөр нь нарийвчилсан дүн шинжилгээ, дүгнэлт, стратеги төлөвлөлтийг багтаасан бөгөөд оюутнуудад техникийн болон менежментийн янз бүрийн хувилбаруудыг удирдахад тусалдаг. Төгсөгчид сонгосон мэргэжлийн салбартаа аливаа сорилтыг амжилттай давах, ажлын байранд шаардлагатай практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн хөлтөбөртэй байдаг.

Тавигдах шаардлага

  • Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
  • Сертификат IV,
  • IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээш,
  • Мэргэжлээс хамаарч  тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.

Хугацаа: 1 - 2 жил

Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000

Үр дүн

  • Сонгон суралцаж буй салбарын талаар бодит амьдрал дээрх мэдлэг, дадлагыг олж авна
  • Сонгосон салбартаа ахлах болон удирдах албан тушаал эрхлэх боломжтой болно

Үргэлжлүүлэн суралцах боломж

  • Ахисан түвшний диплом эсвэл дээд боловсрол

Сертификат

Сертификат олгох сургалтууд нь Бизнес, Нягтлан бодох бүртгэл, Мэдээлэл технологи, Зочлох үйлчилгээ, Манлайлал ба Менежмент, Нийгмийн үйлчилгээ зэрэг салбаруудад шаардагдах тухайлсан практик ур чадвар, мэдлэг олгох зорилготой юм. Хичээлийн түвшин нь суралцах чиглэлээс хамааран Сертификат I - Сертификат IV хүртэл байдаг ч ихэнхи сургалтууд нь Сертификат III-с эхэлдэг.

Тавигдах шаардлага

  • Австралийн 10-р анги буюу түүнтэй адилтгах ерөнхий боловсролыг эзэмшсэн,
  • IELTS – нийт оноо 5.0 эсвэл түүнээс дээш,
  • Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.

Хугацаа: 6 сар - 2 жил

Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000

Үр дүн:

  • Сонгон суралцаж буй салбарын талаар бодит амьдрал дээрх мэдлэг, дадлагыг олж авна.

Үргэлжлүүлэн суралцах боломж:

  • Диплом

Шалгалтанд бэлтгэх сургалт

Та IELTS, PTE, Cambridge зэрэг олон улсын англи хэлний түвшин шалгалт өгөхөөр төлөвлөж байна уу? Таны англи хэлний мэдлэгийг ахиулж, шалгалтын арга барилыг зааж өгч хүссэн оноогоо авахад тань туслах сургалтууд байдаг.

Тавигдах шаардлага:

  • 18 нас хүрсэн байх
  • Түвшин тогтоох шалгалт эсвэл дунд түвшний англи хэлний курс төгссөн байх

Хугацаа: 10 долоо хоногоос эхэлнэ

Төлбөр: Дунджаар долоо хоногийн $300

Үр дүн:

  • Тестийн форматтай ажиллаж сурна
  • Тухайлсан шалгалтын стратеги, чадварыг сурна
  • Унших, бичих, сонсох болон ярих чаварыг сайжруулна
  • Академик үгийн сан, дүрэм

Үргэлжлүүлэн суралцах боломжууд:

  • Коллеж, их сургууль

Privacy Preference Center