RPL Сертификат
Үргэлжлүүлэн суралцах гэж байна уу? Та Мэргэжлийн зэрэг авахдаа суралцах хугацаагаа багасгаж, мөнгөө хэмнэх боложтой гэдгээ мэдэх үү?
Recognition of prior learning (RPL) буюу Өмнөх боловсролыг хүлээн зөвшөөрөх гэдэг нь таны ажил, амьдралын туршлагаар олж авсан ур чадвар, мэдлэгээ одоо сурч буй сургалтын шаардлагад шилжүүлэх үйл явц юм.
Шилжүүлэх боломжтой мэргэжлийн жагсаалт:
Course Name | RTO Code |
Trade Qualification | |
Certificate III in Carpentry | 41442 |
Certificate III in Painting and Decorating | 41442 |
Certificate III in Wall and Ceiling Lining | 41442 |
Certificate III in Wall and Floor Tiling | 41442 |
Certificate III in Plumbing | 41442 |
Certificate IV in Plumbing | 41442 |
Certificate IV in Building and Construction (Building) | 41442 |
Certificate III in Engineering – Fabrication Trade | 41442 |
Certificate III in Construction Waterproofing | 41442 |
Certificate III in Roof Tiling | 41442 |
Certificate III in Demolition | 41442 |
Diploma of Building and Construction (Building) | 41442 |
Construction Qualification | |
Certificate I in Construction | 45288 |
Certificate III in Landscape Construction | 45288 |
Certificate III in Civil Construction Plant Operations | 45288 |
Certificate III in Solid Plastering | 45288 |
Certificate III in Cabinet Making | 45288 |
Certificate III in Roof Plumbing | 45288 |
Business & Hospitality Qualification | |
Certificate III in Business | 40202 |
Certificate IV in Business | 40202 |
Diploma of Business | 40202 |
Advanced Diploma of Business | 45258 |
Diploma of Human Resources Management | 40202 |
Certificate IV in Leadership and Management | 40202 |
Diploma of Leadership and Management | 45288 |
Advanced Diploma of Leadership and Management | 41585 |
Certificate III in Baking | 40202 |
Certificate III in Hospitality | 40202 |
Certificate IV in Hospitality | 40202 |
Certificate III in Commercial Cookery | 40202 |
Certificate IV in Commercial Cookery | 40202 |
Certificate III in Patisserie | 40202 |
Certificate IV in Patisserie | 40202 |
Diploma of Hospitality Management | 40202/ 41585 |
Advanced Diploma of Hospitality Management | 40202 |
Marketing Qualification | |
Advanced Diploma of Marketing and Communication | 41585 |
Health & Childcare Qualification | |
Diploma of Counselling | 41585 |
Certificate III in Individual Support | 41585 |
Certificate IV in Ageing Support | 41585 |
Certificate IV in Disability | 41585 |
Diploma of Community Services | 41585 |
Certificate III in Individual Support (Ageing & Disability) | 41585 |
Diploma of Youth Work | 41585 |
Certificate III in Childcare | |
Diploma of Childcare | |
Certificate III in Hairdressing | |
Diploma of Beauty Therapy | |
Automotive Qualification | |
Certificate III in Light Vehicle Mechanical Technology | 45258 |
Certificate III in Automotive Body Repair Technology | 45258 |
Certificate III in Heavy Vehicle Mechanical Technology | 32025 |
Certificate III in Automotive Refinishing Technology | 32025 |
Management Qualification | |
Graduate Diploma of Management (Learning) | 45258 |
Certificate IV in Finance and Mortgage Broking | 41585 |
Diploma of Finance and Mortgage Broking | 41585 |
Илүү дэлгэрнгүй мэдээлэлийг бидэнтэй холбогдон аваарай.
Ажлын зар
Австрали улсад ажил хайж байгаа бол доорх вэбсайтуудыг ашиглан төрөл бүрийн салбарт ажлын байр олох боломжтой.
Эдгээр платформууд дээр тодорхой шалгууруудаа тохируулан өөрийн хүсч буй ажлаа хайснаар илүү амар, үр дүнтэй байдаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг вэйбсайтуудыг дурдвал:
https://www.gumtree.com.au/Gumtree/com.au
Ажиллангаа амрах визтэй хүмүүст зориулсан ажил
Хэрэв тус төрлийн визний хугацааг хоёр дахь жилээр сунгах гэж байгаа бол гурван сарын хугацаанд тодорхой ажил хийх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Энэ нь ихэвчлэн Австралийн бүс нутгийн газар тариалан, аялал жуулчлал, барилга, зочлох үйлчилгээ болон бусад тухайлсан салбарт ажиллах гэсэн шаардлага тавьдаг.
Хэрвээ та жиллангаа амрах визтэй бол бид таньд ажил олоход тусалъя. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бидэнтэй холбоо барина уу.
Докторын зэрэг
Докторын зэрэг олгох хөтөлбөрүүд нь мэргэжлийн дадлага туршлагаа дээшлүүлэх, судалгааны тусгай чиглэлээр ахисан түвшинд суралцах боломжийг олгодог. Докторын зэрэг авахын тулд 3-5 жил бүтэн цагаар суралцах шаардлагатай бөгөөд судалгаанд суурилсан эсвэл судалгаа - курсын ажил хосолсон хөтөлбөртэй байдаг.
Тавигдах шаардлага
- IELTS – нийт оноо 7.0 эсвэл түүнээс дээш
- Магистрын зэрэг
Хугацаа: 3-5 жил.
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $30,000 - $42,000
Үр дүн
- Судалгааны мэргэшсэн ур чадвар
- Эрдэм шинжилгээний чадвар
- Эрдэм шинжилгээнд өөрийн хувь нэмрийг оруулна
- Мэргэжилтнүүд хоорондын холбоо
Магистрын зэрэг
Магистрын хөтөлбөрүүд нь суурь мэдлэг дээр тулгуурлан ихэвчлэн тодорхой салбарт чиглэсэн тусгайлсан боловсролыг санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүдэд ахисан түвшний курсын ажил, судалгааны төслүүд багтдаг бөгөөд зарим хөтөлбөрүүд нь мөн дипломын ажил шаарддаг. Уян хатан сургалтын хөтөлбөртэй учраас оюутнууд өөрсдийн хүсч буй карьерын зорилготойгоо нийцүүлэх боломжтой байдаг.
Тавигдах шаардлага
- Бакалаврын зэрэг,
- IELTS – нийт оноо 6.5 эсвэл түүнээс дээш,
- Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага
Хугацаа: 1.5-2 жил.
Сургалтын төлбөр: дунджаар жилийн $15,000 - $50,000
Үр дүн
- Мэргэжлийн түвшний мэдлэг
- Ахисан түвшний ур чадвар
- Судалгааны ур чадвар
- Карьерын өсөлт
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Докторын зэрэг
Graduate certificate/Graduate diploma
Нэмэлт зэрэг буюу Graduate Diploma/Graduate certificate олгох хөтөлбөр нь хувь хүмүүст тодорхой чиглэлээр ахисан болон тусгай мэдлэг олгох зорилготой юм. Энэхүү нэмэлт зэрэг нь бакалаврын боловсролын явцад олж авсан суурь ойлголт дээр үндэслэн оюутнуудад мэдлэгээ гүнзгийрүүлэх эсвэл өөр мэргэжлээр суралцах боломжийг олгодог. Хичээлийн хөтөлбөрт ихэвчлэн ахисан түвшний курсын ажил эсвэл судалгаа багтдаг. Энэхүү нэмэлт зэрэг нь бакалавраас магистрын зэрэгт шилжихэд үнэ цэнэтэй дамжлага болж өгөх бөгөөд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийг эрэлхийлж буй хүмүүст төвлөрсөн, тухайлсан мэдлэгийг хурдан хугацаанд олж авах арга зам болдог.
Тавигдах шаардлага
- IELTS – нийт оноо 6.5 эсвэл түүнээс дээш,
- Бакалаврын зэрэг эсвэл тухайлсан ажлын туршлага,
- Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага.
Хугацаа: Graduate certificate - 6 сар, Graduate diploma - 1 жил.
Сургалтын төлбөр: Graduate certificate - дунджаар $19,000, Graduate Diploma – дунджаар $30,000
Үр дүн
- Гол хичээлүүдийн талаархи гүнзгий мэдлэг,
- Магистрын зэрэгт элсэх зам.
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Магистрын зэрэг
Бакалаврын зэрэг
Австрали улс нь чанартай дээд боловсролын системээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд олон их дээд сургуулиуд дэлхийд шилдэг их сургуулийн жагсаалтад тогтмол ордог. Австралийн дээд боловсролын систем нь чанартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон төрлийн нарийн мэргэжил, хөтөлбөрүүдтэй байдаг нь олон улсын оюутнууд зорьж ирж суралцах шалтгаан болдог.
- Бакалаврын зэрэг
Бакалаврын зэрэг нь Австралийн их дээд сургуулиудын суурь мэргэжлийн зэрэг олгох үндсэн хөтөлбөр юм. Ихэвчлэн дээд сургуулиуд бакалаврын зэргийг санал болгодог ч зарим TAFE сургуулиуд, коллежууд бакалаврын сургалтын мөн явуулдаг. Эдгээр хөтөлбөрүүд нь өргөн цар хүрээг хамрах бөгөөл олон тооны хичээлүүдээс сонгох суралцах боломжийг олгосноор оюутнуудыг төрөл бүрийн карьерт бэлтгэх цогц боловсролыг санал болгодог.
Тавигдах шаардлага
- Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
- IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээш,
- Мэргэжлээс шалтгаалсан тусгай тавигдах шаардлага.
Хугацаа: 3-4 жил.
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $20000 - $45000.
Үр дүн
- Тодорхой сэдвээр мэргэшсэн гүнзгий мэдлэг,
- Мэргэжлийн хөгжил,
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэрэг.
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Graduate certificate/Graduate diploma (Нэмэлт зэрэг)
- Магистрын зэрэг
Ахисан түвшний диплом
Ахисан түвшний дипломын сургалт нь төрөл бүрийн нөхцөл байдалд тааруулан нарийн техникийг ашиглах чадварыг хөгжүүлдэг. Та тусгайлсан мэдлэг эзэмшиж, үндэслэлтэй дүгнэлт гаргах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хувийн болон багийн үр дүнд хариуцлага хүлээх чадвартай болно. Төгсөгчид нь багаараа зорилгодоо хүрэхийн тулд тодорхой үүрэг хариуцлага хүлээж, нарийн төвөгтэй техникийн үйл ажиллагаанд бие даан ажиллахад бэлэн болно. Эдгээр сургалтууд нь дунд мэргэжлийн карьер эсвэл удирдах албан тушаалд шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгодог.
Тавигдах шаардлага
- Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
- Диплом,
- IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээшд
- Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.
Хугацаа: 18 сар - 2 жил
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000
Үр дүн
- Ахисан түвшний техник ур чадвар
- Манлайлал, менежментийн ур чадвар.
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Бакалавр, магистр зэрэг дээд боловсрол
Диплом
Дипломын сургалтууд нь оюутнуудыг үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, дунд мэргэжлийн ажилд бэлтгэх арга зам болж өгдөг. Их дээд сургуулиуд болон Бүртгэлтэй Сургалтын Байгууллагууд (RTOs) эдгээр хөтөлбөрүүдийг явуулдаг бөгөөд онолын мэдлэг, практик болон бүтээлч ур чадварыг хослон хөгжүүлдэг. Сургалтын хөтөлбөр нь нарийвчилсан дүн шинжилгээ, дүгнэлт, стратеги төлөвлөлтийг багтаасан бөгөөд оюутнуудад техникийн болон менежментийн янз бүрийн хувилбаруудыг удирдахад тусалдаг. Төгсөгчид сонгосон мэргэжлийн салбартаа аливаа сорилтыг амжилттай давах, ажлын байранд шаардлагатай практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн хөлтөбөртэй байдаг.
Тавигдах шаардлага
- Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
- Сертификат IV,
- IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээш,
- Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.
Хугацаа: 1 - 2 жил
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000
Үр дүн
- Сонгон суралцаж буй салбарын талаар бодит амьдрал дээрх мэдлэг, дадлагыг олж авна
- Сонгосон салбартаа ахлах болон удирдах албан тушаал эрхлэх боломжтой болно
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Ахисан түвшний диплом эсвэл дээд боловсрол
Сертификат
Сертификат олгох сургалтууд нь Бизнес, Нягтлан бодох бүртгэл, Мэдээлэл технологи, Зочлох үйлчилгээ, Манлайлал ба Менежмент, Нийгмийн үйлчилгээ зэрэг салбаруудад шаардагдах тухайлсан практик ур чадвар, мэдлэг олгох зорилготой юм. Хичээлийн түвшин нь суралцах чиглэлээс хамааран Сертификат I - Сертификат IV хүртэл байдаг ч ихэнхи сургалтууд нь Сертификат III-с эхэлдэг.
Тавигдах шаардлага
- Австралийн 10-р анги буюу түүнтэй адилтгах ерөнхий боловсролыг эзэмшсэн,
- IELTS – нийт оноо 5.0 эсвэл түүнээс дээш,
- Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.
Хугацаа: 6 сар - 2 жил
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000
Үр дүн:
- Сонгон суралцаж буй салбарын талаар бодит амьдрал дээрх мэдлэг, дадлагыг олж авна.
Үргэлжлүүлэн суралцах боломж:
- Диплом