Сертификат олгох сургалтууд нь Бизнес, Нягтлан бодох бүртгэл, Мэдээлэл технологи, Зочлох үйлчилгээ, Манлайлал ба Менежмент, Нийгмийн үйлчилгээ зэрэг салбаруудад шаардагдах тухайлсан практик ур чадвар, мэдлэг олгох зорилготой юм. Хичээлийн түвшин нь суралцах чиглэлээс хамааран Сертификат I – Сертификат IV хүртэл байдаг ч ихэнхи сургалтууд нь Сертификат III-с эхэлдэг.

Тавигдах шаардлага

  • Австралийн 10-р анги буюу түүнтэй адилтгах ерөнхий боловсролыг эзэмшсэн,
  • IELTS – нийт оноо 5.0 эсвэл түүнээс дээш,
  • Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.

Хугацаа: 6 сар – 2 жил

Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000

Үр дүн:

  • Сонгон суралцаж буй салбарын талаар бодит амьдрал дээрх мэдлэг, дадлагыг олж авна.

Үргэлжлүүлэн суралцах боломж:

  • Диплом