Ерөнхий Англи хэл


Төрөл бүрийн нөхцөлд англи хэл дээр үр дүнтэй харилцах чадвараа сайжруулаарай.

Ерөнхий Англи хэлний курс нь англи хэлний ярих, сонсох, унших болон бичих чадваруудыг хөгжүүлдэг. Ингэхэдээ бодит амьдрал дээрх нөхцөл байдал дээр тулгуурлан хичээлээ ордог нь сургууль болон ажил зэрэг бүхий л орчинпд англи хэл дээр чөлөөтэй ярихад бэлтгэдэг. Доорх 6 түвшинд хуваагдана:

  • Beginner – Суурьгүй анхан шат
  • Elementary – Анхан шаи
  • Pre-intermediate – Анхан дунд шат
  • Intermediate – Дунд шат
  • Upper-intermediate – Ахисан дунд шат
  • Advanced – Гүнзгий

Тавигдах шаардлага:

  • 18 хүрсэн байх /18 хүрээгүй бол тусгай хөтөлбөр байгаа/
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт

Хугацаа: 10 долоо хоногоос эхлэнэ

Төлбөр: Дунджаар долоо хоногийн $180-250

Үр дүн:

  • Ярих, сонсох, унших, бичих чадвар сайжирна
  • Үгийн сан, дүрэм сайжирна
  • Австрали улсын соёл, амьдралын хэв маягийн талаар илүү сайн ойлголттой болно

Үргэлжлүүлэн суралцах боломжууд:

  • Академик Англи хэл, IELTS-д бэлтгэх сургалт зэрэг илүү ахисан түвшний англи хэлний сургалтанд суух
  • Коллежид элсэн орох