Диплом
Онолын мэдлэг, практик болон бүтээлч ур чадварыг хослон хөгжүүлэх сургалт.
Дипломын сургалтууд нь оюутнуудыг үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, дунд мэргэжлийн ажилд бэлтгэх арга зам болж өгдөг. Их дээд сургуулиуд болон Бүртгэлтэй Сургалтын Байгууллагууд (RTOs) эдгээр хөтөлбөрүүдийг явуулдаг бөгөөд онолын мэдлэг, практик болон бүтээлч ур чадварыг хослон хөгжүүлдэг. Сургалтын хөтөлбөр нь нарийвчилсан дүн шинжилгээ, дүгнэлт, стратеги төлөвлөлтийг багтаасан бөгөөд оюутнуудад техникийн болон менежментийн янз бүрийн хувилбаруудыг удирдахад тусалдаг. Төгсөгчид сонгосон мэргэжлийн салбартаа аливаа сорилтыг амжилттай давах, ажлын байранд шаардлагатай практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн хөлтөбөртэй байдаг.
Тавигдах шаардлага
- Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
- Сертификат IV,
- IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээш,
- Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.
Хугацаа: 1 – 2 жил
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000
Үр дүн
- Сонгон суралцаж буй салбарын талаар бодит амьдрал дээрх мэдлэг, дадлагыг олж авна
- Сонгосон салбартаа ахлах болон удирдах албан тушаал эрхлэх боломжтой болно
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Ахисан түвшний диплом эсвэл дээд боловсрол