
Ахисан түвшний диплом
Гүнзгийрүүлсэн, нарийн мэргэжлийн ур чадвар олгох сургалт.
Ахисан түвшний дипломын сургалт нь төрөл бүрийн нөхцөл байдалд тааруулан нарийн техникийг ашиглах чадварыг хөгжүүлдэг. Та тусгайлсан мэдлэг эзэмшиж, үндэслэлтэй дүгнэлт гаргах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хувийн болон багийн үр дүнд хариуцлага хүлээх чадвартай болно. Төгсөгчид нь багаараа зорилгодоо хүрэхийн тулд тодорхой үүрэг хариуцлага хүлээж, нарийн төвөгтэй техникийн үйл ажиллагаанд бие даан ажиллахад бэлэн болно. Эдгээр сургалтууд нь дунд мэргэжлийн карьер эсвэл удирдах албан тушаалд шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгодог.
Тавигдах шаардлага
- Австралийн 12-р анги буюу түүнтэй адилтгах боловсролыг эзэмшсэн,
- Диплом,
- IELTS – нийт оноо 5.5 эсвэл түүнээс дээшд
- Мэргэжлээс хамаарч тавигдах тусгай шаардлага: Дизайн болон урлаг зэрэг зарим бүтээлч сургалтууд нь портфолио хавсаргахыг шаарддаг.
Хугацаа: 18 сар – 2 жил
Сургалтын төлбөр: Дунджаар жилийн $6000
Үр дүн
- Ахисан түвшний техник ур чадвар
- Манлайлал, менежментийн ур чадвар.
Үргэлжлүүлэн суралцах боломж
- Бакалавр, магистр зэрэг дээд боловсрол